
''БАРИ Паркинг Менежмент'' нь ухаалаг авто зогсоолын менежмент, зогсоолын тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээг нэг дор шийдэж буй дэвшилтэт брэнд юм. Бид ''Мост Паркинг'' ХХК-тай хамтран авто зогсоолын салбарт технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, зогсоолын үйл ажиллагааг илүү хялбар, үр ашигтай, ухаалаг болгохоор ажиллаж байна. Автоматжуулсан төлбөрийн систем, ухаалаг удирдлагын шийдэл, найдвартай хяналтын үүлэн технологийг нэвтрүүлснээр зогсоолын менежментийг шинэ түвшинд гаргаж, авто зогсоолын орлого, үр ашиг, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
''БАРИ групп'' нь барилга, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, технологи, инновацын салбарт үйл ажиллагаа явуулж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой компани юм. Бид зөвхөн бүтээн байгуулалт хийхээс гадна хүмүүсийн амьдрах, ажиллах, хөгжих орчныг илүү чанартай, тав тухтай, тогтвортой болгох цогц шийдлүүдийг санал болгодог.
Бидний эрхэм зорилго бол ''АМЬДРАХ ТААТАЙ ОРЧНЫГ ЦОГЦЛООНО'' юм. Бид Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, орчин үеийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгож, салбартаа тэргүүлэгч байхыг зорьж байна.
''БАРИ групп'' нь чанар, найдвартай байдал, инновацийг тэргүүн зорилтоо болгон ажилладаг. Бидний хэрэгжүүлэх төслүүд нь технологийн дэвшил, байгаль орчинд ээлтэй байдал, хүний хэрэгцээнд нийцсэн архитектурын шийдлүүдээрээ онцлог. Бид чанар, найдвартай байдал, инновацийг эрхэмлэн, үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж, шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төвлөрөн ажилладаг.
''BARI Group'' нэр нь ''БАРИЛГА'' гэсэн утгатай Монгол үгийн эхний дөрвөн үсгээс бүрдсэн бөгөөд үүнийг дараах үндсэн зарчмуудтай уялдуулан тодорхойлдог:
Энэхүү нэр нь бидний нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, хөгжлийн манлайлагч байх эрхэм зорилгыг илэрхийлдэг.
Бид орон сууц, оффис, худалдааны төв зэрэг барилга, дэд бүтцийн төслүүдийг цогцоор нь хэрэгжүүлж, инженерийн нарийн шийдэл бүхий зураг төсөл боловсруулж, төслийн удирдлагыг хариуцан ажилладаг. Олон улсын стандарт, дэвшилтэт технологийг ашиглан барилга угсралтын үйл ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулж, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн шийдлүүдийг нэвтрүүлдэг.
Бид үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулахад чиглэсэн цогц менежментийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд үл хөдлөх хөрөнгийн түрээс, борлуулалт, зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, ашиглалт, засвар үйлчилгээний менежмент багтана. Бид харилцагчдынхаа хэрэгцээг судалж, хамгийн оновчтой шийдлийг санал болгодог.
Бид барилгын материал, тоног төхөөрөмжийн худалдаа, ухаалаг системүүдийн худалдаа, авто сэлбэгийн худалдаа, авто зогсоолын менежмент, засвар үйлчилгээг хослуулан хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Бид зах зээлийн хэрэгцээг судалж, өрсөлдөх чадвартай, өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд анхаардаг.
Бид дижитал шилжилт, автоматжуулалт, хиймэл оюун ухаан, ухаалаг удирдлагын системүүдийг хөгжүүлэн, бизнесийн үр ашгийг дээшлүүлэх технологийн шийдлүүдийг боловсруулж байна. Үүнд үл хөдлөх хөрөнгийн ухаалаг менежмент, зогсоолын автомат систем, цахим төлбөрийн шийдлүүд, ''IoT'' суурилсан удирдлагын платформууд, ''Digital Twin'' технологи багтана.
''Digital Twin'' нь бодит орчны дижитал хувилбарыг бүтээх замаар барилга, хот төлөвлөлт, инженерийн үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөж, үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын оновчтой менежмент хийхэд чухал үүрэгтэй. Бид энэхүү технологийг ашиглан бүтээн байгуулалтын төслүүдээ илүү ухаалаг, үр дүнтэй болгоход анхаарч байна.
Бид бизнесийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилгоор барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй төслүүдийг боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах, төсөлд санхүүжилт татах, санхүүгийн эрсдэлийг ухаалагаар удирдаж, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд өгөөжтэй, тогтвортой санхүүгийн шийдлүүдийг санал болгож, урт хугацаанд хамтран ажиллахад чиглэдэг.